Тайванийг бүсэлсэн сургуулилалтын дараа Хятад улс Шар, Бохай тэнгист шинэ цэргийн сургуулилалт хийж байна гэж мэдэгдэв. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайбэйд айлчилсны дараа Бээжин галын сургуулилалт хийж эхэлсэн юм.
Тайванийн хувьд Хятадыг өөрөө удирдах аралд довтлохоор дадлага хийж байна хэмээн буруутгав. Гэхдээ Бээжин тус арлыг өөрийнх гэж үздэг.
Хятадын цэргийн ахлах шинжээч Ням гаригт Тайванийн ойролцоо “тогтмол” цэргийн сургуулилалт хийнэ гэж мэдэгдэв. Тайванийг тойрсон цуврал цэргийн сургуулилалт Ням гаригт дуусч байна. Тиймээс Хятадын тэнгисийн эрх баригчид өөр хэд хэдэн газруудад цэргийн сургуулилалт хийх болсноо мэдэгдсэн юм.
Хятад, Солонгосын хойгийн хооронд орших Шар тэнгист өдөр бүр шинэ цэргийн сургуулилалт хийж байгаа бөгөөд наймдугаар сарын дунд үе хүртэл үргэлжлэх аж. Мөн Бохай тэнгист Бямба гаригаас цэргийн сургуулилалт хийж эхэлжээ.
Тайванийн тээврийн яам Ням гаригийн үдээс хойш ихэнх агаарын тээврийн болон дарвуулт нислэгийн чиглэлүүд аажмаар үйл ажиллагаагаа эхэлж магадгүй гэж мэдэгдсэн. Энэ шийдвэр нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: BBC