Сөүл хот үерт автлаа

ry-1-810x500-1.png

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод өчигдөр /2022.08.08/ хүчтэй аадар бороо орсны улмаас хэд хэдэн бүс үерт автлаа. Үерийн улмаас автомашинууд живж, нүхэн гарцууд усанд автаж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Ганнам дүүрэгт мөн цахилгаан тасарчээ. 

Хур тунадасны хэмжээ 170 мм байсан гэдгийг “Yonhap” агентлаг мэдээлэв. Оройн 20:00 цагийн алдад Сөүл хотод 90.5 мм бороо орсон бол Дунжак дүүрэгт 137 мм бороо оржээ. Энэ нь сүүлийн хэдэн арван жилд ороогүй их бороо юм. 

Их хэмжээний бороо орох тухай БНСУ-ын Цаг уурын албанаас өмнө нь анхааруулж байжээ. Аадар бороо үргэлжилсээр, улмаар 23:10 цагт Сөүлийн оршин суугчдад аюулгүй байдлын анхааруулгын мессэж илгээсэн байна. Хөрсний гулгалт үүсч болзошгүйг мөн иргэдэд анхааруулсан байна. 

AEN20220808003252315_01_i_P4
AEN20220808003252315_02_i_P4
fzpbnqkacaepz-z
seoul_flood_1

Эх сурвалж: CHANNEL NEWS ASIA

scroll to top