Өөрсдийн тариалсан нарийн ногоог хүнсэндээ хэрэглэж эхэллээ

297338232_1231710134318776_1993581251050790003_n-1.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид байгууллагынхаа хашаанд 7х18 харьцаатай хүлэмж барьж, 5 төрлийн нарийн ногоог /бууцай, юуцай, өргөст хэмх, улаан лооль, салатны навч/ тарьж, ургуулан, хоол, хүнсэндээ хэрэглэж эхэллээ.

Мөн алба хаагчид “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бургас, хайлаас, улиасны 4500 үрсэлгээ тарьж, үрсэлгээ 90% хувийн ургалттай байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарас мэдээллээ.

scroll to top