Германы Гүнзбург хотын ойролцоох паркийн хоёр галт тэрэг мөргөлдсөн байна. Бидний нэрлэдгээр “Галзуу хулгана” тоглоомын хоёр галт тэрэг хоорондоо мөргөлджээ.
31 хүн шархадсанаас 14 өвчтөнийг эмнэлэгт хүргэжээ. Нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж. Ослын дараа паркийг бүхэлд нь хааж, “Леголэнд” компанийг шалгаж эхэлжээ. Тус компани паркийг хариуцдаг байна.
Ослын шалтгааныг тодруулахаар шалгаж эхэлсэн байна. Ослын үеэр хоёр галт тэргэнд нийт 38 хүн байжээ. Найм болон түүнээс дээш настай хүүхдүүд энэ тоглоомоор ганцаараа тоглохыг зөвшөөрдөг. Үүнээс доош насны хүүхдүүд том хүнтэй хамт суух ёстой юм байна. Галт тэрэгнүүд цагт 29 км-ын хурдтай явдаг байна.
Эх сурвалж: BBC