Мэргэжлийн ур чадвараа сорьж, шилдгүүдээ тодруулав

298401897_373414441637710_2668562193937024498_n.jpg

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбараас алба хаагчдынхаа дунд мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.

Алба хаагчид өврөөр даллалт, мэлхий сэлэлт, моторт завь жолоодох, амьсгалын дасгал, уушгины багтаамжийн хуваарьлалт хийх зэрэг даалгаврыг гүйцэтгэн, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр аврагч, дэд ахлагч Р.Доржсамбуу тэргүүлж, аврагч-усчин, дэд ахлагч Ш.Нямдорж, аврагч-химичин, дэд ахлагч Н.Гарьдмагнай нар удааллаа гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top