Норвегид гүүр нурж, осолд өртсөн хоёр автомашины жолоочийг аварчээ

296956-16082022-1660609771-246942231-norway_bridge.jpg

Норвегийн өмнөд хэсэгт өчигдөр гүүр нурж, гүүрэн дээр явж байсан хоёр автомашины жолоочийг аварсан байна. 

Суудлын автомашин ус руу орсон байдалтай, ачааны машин гүүрэн дээр дээш өгссөн байдалтай гацжээ. Аврагчид нисдэг тэрэгтэй ирж жолоочийг аварсан байна.

150 метр орчим урттай энэхүү гүүр 2012 онд ашиглалтад орсон бөгөөд 2021 онд хяналт шалгалтад оржээ. 

Норвегийн Нийтийн замын удирдах газраас ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэв. 

Эх сурвалж:  ВВС

scroll to top