Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. 

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал:   18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн зарим газраар, 20, 21-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн “Баруун бүсийн тулгуур” худалдааны төвийн автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 10:52 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход иргэн иргэн А-ын “Лада” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 12:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 12:38 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны “Яармаг”-ийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан очиход иргэн С-ийн 9×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ар гүнтийн давааны өвөрт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км зам туулан очиход иргэн У-ийн “Сонота-6” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайхан багийн 2 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 05:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 21 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход иргэн Э-ын хашаа шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын Өндөрмод багийн “Цагаан шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 92 км-т, сумын төвөөс баруун зүгт 42 км-т, У-50°16’48.0”, Ө-91°01’48.0”/ 08.16-ны өдрийн 22:05 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:10 цагт ШУА-ын ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.  

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

– Автозамын тээврийн осол: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн 5 дугаар гудамжинд 1 хүн автомашинд мөргүүлж автомашины доогуур орж нас барсан тухай дуудлагыг 08.17-ны өдрийн 01:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн А /31 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Баянхонгор аймгийн иргэн Б /24 настай, эрэгтэй/-ийг “Премио” загварын суудлын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд автомашины урд дугуйн доороос цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Нүхтийн-Ам гэдэг газар Иргэн С /сэтгэцийн өөрчлөлттэй/ 08.14-ний өдрийн 23:00 цагийн үед гэр бүлийн хамт “Богдхан” ууланд зугаалж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги, тус дүүргийн Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн Баянгол дүүргийн иргэн С /21 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 08.16-ны өдрийн 09:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байхад “Богдхан” уулын Арцатын-Аманд зугаалж явсан иргэд 12:00 цагт эсэн мэнд олсон тухай ар гэрт нь утсаар мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top