“Аврах уяа зангилаа” клуб 20 гаруй төрлийн уяа зангилааг сонсогчдод заадаг

297477756_5361716033922204_6306198077289453212_n.jpg

ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн дэргэдэх “Аврах уяа зангилаа” клубийг уншигчид та бүхэндээ танилцуулж байна.

 Энэхүү клуб нь олон улсын аврах ажиллагаанд өргөн ашигладаг 20 гаруй төрлийн уяа зангилааг сонсогчдод зааж, тэдгээрийг ажил алба болон амьдрал ахуйдаа ашиглах мэдлэг, ур чадвартай болгох зорилгоор анх 2017 онд байгуулагджээ.

  Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэх сургалтыг богино хугацаанд явуулдгаараа онцлогтой.

Тус дугуйланд “Аврагч-гал сөнөөгч”, “Аврах гал унтраах автомашины жолооч”, “Цагдаа, цагдаа жолооч”, “Харуул хамгаалалтын албаны ажилтан”, “Хилчин, Хилийн харуулын дарга, Хилчин офицер”, “Гэрээт харуул хамгаалалт”-ын дамжаануудын сонсогч суралцагч нар идэвхтэй хамрагддаг байна.

Дан найм, давхар найм, битүү найм, үзүүр холбоос, далайчин, дөрөө, гогцоо, тэнцвэржүүлэгч уяа, туулайн чих, аврах эр, эм уяа шуудаг, эрвээхэй гогцоо, хонин холбоо, тооно туших, баригч гэх мэт олон улсын аврах ажиллагаанд түгээмэл ашигладаг, орон орны аврагч, гал сөнөөгчид мэддэг уяа зангилаануудыг заадгаараа онцлог юм.

ЭХ СУРВАЛЖ:ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

scroll to top