Онцгой нөхцөл үүссэн үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах аргачлалд суралцлаа

300289258_2062250523975349_5259660882800686344_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд Увс аймагт “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт” сургалтыг зохион байгууллаа.

  Сургалтад Малчин, Тариалан сумдын ЗДТГ, Онцгой комиссын гишүүд хамрагдаж, онцгой нөхцөл үүссэн үед мал аж ахуйгаас хамааралтай иргэдэд яаралтай тусламж үзүүлэх, хөрөнгийг хамгаалах, нөхөн сэргээх арга аргачлалыг тодорхойлж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах аргачлалд суралцсан юм.

Тус сургалтад хамрагдсан алба хаагчдаар дамжуулан малчид, иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх, олон нийтийн сайн дурын ажлыг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top