“Эх дэлхийгээ хайрлая” уриалгын хүрээнд Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ

299321443_401343165444967_7893193312084173391_n.jpg

НОБГ-ын Аврах ангийн “Ахлагчийн зөвлөлөөс” хоёрдахь жилдээ  “Эх дэлхийгээ хайрлая” уриалгыг дэвшүүлэн, сайн дурын ажлыг зохион байгууллаа.

Энэ хүрээнд Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш хошуу хүртэл 3км зайд туул голын салаа, эрэг дагуух иргэдийн хаясан хог хаягдлыг ангилан цэвэрлэж, 7 тонн орчим хог хаягдлыг БЗД-ийн 11-р хорооны хогны автомашинд ачуулж ажилласан юм.

Ахлагчийн зөвлөл нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн асуудал, албандаа хандах хандлагыг төлөвшүүлэх, сайн дурын олон талт ажлуудыг зохион байгуулж байна гэж НОБГ-ын  Аврах ангиас мэдээллээ.

scroll to top