Айл,өрхийн гал түймэрт өртөх эрсдэлийг буурууллаа

300072426_3231729533809593_801393658932808173_n.jpg

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.

Энэ хүрээнд Хэрлэн сумын 10 дугаар багийн  гал гарах эрсдэл өндөртэй 50 айл, өрхийн цахилгааны утсыг шинэчлэн, гал түймэрт өртөх эрсдэлийг буурууллаа.

Урьдчилан сэргийлэх ажлыг “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын  Олон улсын хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны  санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд хэрэгжүүллээ гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top