Уулчин аянгад цохиулж, нас баржээ

08.jpg

Грекийн Драма бүс нутаг дахь Фалакро ууланд шөнийн авиралт хийж байсан уулчдын баг аянгад цохиулсны улмаас нэг уулчин амиа алдаж, нэг уулчин ноцтой гэмтжээ.

Эмгэнэлт явдал ням гарагийн /2022.08.21/ шөнө “Six Peaks” уулчдын тэмцээний үеэр гарсан байна. Тэмцээнд 55 тамирчин оролцож, 12 цагийн дотор 36.7 км зай туулж, Фалакро уулын зургаан ноён оргилд хүрэх ёстой байсан гэнэ. Тэмцээний үеэр цаг агаар муудаж, аянга цахилгаантай бороо орсон байна. Тамирчид барианд орох үед аянга бууж, дөрвөн тамирчин өртсөн байна. Үүний улмаас 55 настай уулчин амиа алдаж, нэг уулчин хүнд бэртжээ.

Гэрчүүдийн ярьснаар, урьд өмнө ийм хүчтэй аянга, цахилгаан цахиж байхыг харж байгаагүй гэнэ.

scroll to top