Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

300617688_1413122752532089_3949944722916204695_n.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, шинээр томилогдсон алба хаагчдыг сургаж, дадлагажуулах зорилгоор “Гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан тус дадлага сургуульд Гал түймэр унтраах аврах 25 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид хамрагдсан юм.

Алба хаагчид усанд шумбах, тогтоол усанд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, усанд осолдсон иргэнд анхны тусламж үзүүлэх талаарх мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top