Массачусетсийн технологийн дээд сургууль(MIT)-ийн эрдэмтэд ганц товчлуур дарж далайн усыг ундны ус болгон хувиргах чадвартай технологи зохион бүтээжээ.
Энэ нь далайн усны давс болон тоосонцорыг зайлуулж ундны ус болгох чадвартай “давсгүйжүүлэх” төхөөрөмж аж. Уг төхөөрөмжөөр давсгүйжүүлсэн цэвэр ус нь ДЭМБ-ийн ундны усны чанарын стандартыг хангах бөгөөд автоматаар ус үйлдвэрлэх технологи юм.
Хамгийн чухал нь, гар чемоданы хэмжээтэй арав хүрэхгүй килограмм жинтэй уг төхөөрөмжийг ажиллуулахад гар утасны цэнэглэгчээс бага эрчим хүч шаардагдахаас гадна жижиг, зөөврийн нарны зайн хавтангаар ажиллах боломжтой.
Шүүлтүүрээр ус нэвтрүүлэх шаардлагатай бусад зөөврийн давсгүйжүүлэх төхөөрөмжөөс ялгаатай нь энэ төхөөрөмж нь ундны уснаас тоосонцорыг арилгахын тулд цахилгаан эрчим хүчийг ашигладаг. Шүүлтүүр солих хэрэгцээг арилгах нь урт хугацааны засвар үйлчилгээний шаардлагыг эрс багасгадаг байна.
Энэ төхөөрөмж нь ундны усны нөөц багатай, хомсдолд орсон газруудад маш хэрэгцээтэй бөгөөд байгалийн гамшгаас зугтсан дүрвэгсэд эсвэл урт хугацааны цэргийн ажиллагаа явуулж буй цэргүүдэд туслахад ашиглаж болох аж.