Сэрэмжлүүлэг: Он гарсаар нийт 81 удаагийн усны осол гарч, 80 хүн амь насаа алджээ

Kherlen_River-6phdx7xbhwggigs88113i9cycb6e8m8e10a057bg4sg-6ra1cc94ifdhvrjf2f03y9e6p2wkgt6izeynwsvia80-710iqswl4t5q2rlc7yy7u4mpb15iys32fo268w3rtxc-75yzmvaikydbspxgd9ujq8e1v9i6z61ok8m1lgkds1s.jpg

Он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 81 тохиолдол бүртгэгдэж,  80 иргэн амь насаа алдсан байна. Үүний 61 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Чанарын шаардлага хангахгүй хийлдэг гудас, хөвөгч завь зэргээр тоглуулахгүй байх,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

scroll to top