Европ тивд сүүлийн 500 жилд тохиолдоогүй ган гачиг болж байна

3cfz1y_european_drought_x974.jpg

Global Drought Observatory байгууллага энэ жил Европ тивд сүүлийн 500 жил тохиолдоогүй ган гачиг болж байгааг өчигдөр танилцуулсан судалгааны тайландаа өгүүлжээ.

Тус тивийн газар нутгийн 47 хувь ганд бүрэн нэрвэгдэж, 17 хувь гангийн ирмэг дээр байгааг тус тайланд өгүүлсэн байна.

Үүний улмаас ургацын гарц муудаж, ой хээрийн түймэр нэмэгджээ. Сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад энэ жил эрдэнэ шишийн ургац 16 хувь, шар буурцагны ургац 15 хувь, наранцэцэгийн ургац 12 буурах тооцоог  Европын Холбоо гаргасан байна.

Ган болсны улмаас Европын бараг бүх гол мөрний ус ямар нэг хэмжээгээр татарсныг тайланд дурджээ.

Энэ нь усан цахилгаан станцуудын эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээг 20 хувиар бууруулсан байна.

Газрын дундад тэнгисийн сав дагуу Европын өмнөд хэсэгт ган гачиг арваннэгдүгээр сарыг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ.

Эх сурвалж: BBC

scroll to top