Хамтарсан дадлага сургууль хийлээ

300830126_5902226466454577_427344394731339354_n.jpg

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж, ахуй үйлчилгээний цехтэй хамтран гал унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги болон Аж, ахуй үйлчилгээний цехийн гал унтраах бүлгэмийн 25 ажилтан, алба хаагчид хамрагдаж, цахилгааны шитний өрөөнд гал гарсан цагийн байдлын дагуу хамтран үүрэг гүйцэтгэлээ.

Гал унтраах тактикийн дадлага сургуулийг улирал бүр хийж, гал унтраах бүлгэмийн ажилтан, алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж байна гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top