Москва орчимд түймрийн улмаас онц байдал зарлалаа

c1b08aef-c7d2-4ef2-a5e2-af577329725b.jpg

Москвагаас зүүн тийш 250 км зайд 8000 гаруй га талбай ой хээрийн түймэрт автжээ. Тиймээс Рязань мужийн эрх баригчид улам газар авч буй түймрийг унтраахад туслах зорилгоор онц байдал зарлалаа. Онц байдал зарласнаар оршин суугчид болон газар нутгийг хамгаалахын тулд илүү их нөөц бололцоог дайчлах боломжтой болно гэж бүс нутгийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Павел Малков хэлэв.

Түймэрт өртсөн талбай аажмаар нэмэгдсээр байна. Даваа гаригийн байдлаар 146 га талбайд гал авалцсан хэвээр байгааг эрх баригчид мэдэгдлээ. Түймрийн утаа өнгөрсөн долоо хоногт Москва хүрсэн. “Greenpeace” төрийн бус байгууллагаас мэдэгдсэнээр дор хаяж 11 мянган га газар галд өртсөн байна.

Нэвтрэхэд хэцүү уг бүсэд 900 гал сөнөөгч, долоон онгоц, 10 нисдэг тэрэг ажиллаж буй. Үүн дээр 8500 хүн, 200 гаруй техник хэрэгсэл нэмж ажиллуулна гэж Москва хотын дарга Сергей Собянин хэллээ. Тэрбээр Даваа гаригт Рязань мужид айлчилж, нөхцөл байдалтай танилцсан. Галд нэрвэгдсэн зарим хэсэгт машин техник хүрч очиход хэцүү боловч гал сөнөөгчид бульдозер, хүнд машин механизм ашиглан түймэр лүү дөхөж буй аж.

Европ даяар тархаад буй ой хээрийн түймрийг эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Рязань муж дахь түймрээс гадна Сибирь болон Алс дорнод ихээхэн хохирол амссан.

Эх сурвалж: EURONEWS, MOSCOW TIMES

scroll to top