Голуудын усны түвшин 10-45 см нэмэгдсэн байна

2aac4d_gol000702_x974-1.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар, Чонохарайх, Халх, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Харин  Хэрлэн голын эхээр мөн Зэлтэр Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.

Маргааш буюу 25-нд Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин 5-10 см нэмэгдэх бол төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голын усны түвшин богино хугацаанд үерлэнэ.

         Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top