АНУ-ын Техас мужийн “Dinosaur Valley State Park” үлэг гүрвэлийн хөндийд ган гачгийн улмаас ширгэсэн голын ёроолд 113 сая жилийн өмнөх үед хамаарах үлэг гүрвэлийн чулуужсан мөр ил гарчээ.
Ил гарсан мөр акрокантозавр үлэг гүрвэлийнх болохыг тогтоосон байна. Эл үлэг гүрвэл нь амьд ахуйдаа 4.5 м өндөр, долоон тонн хүртэл жинтэй байжээ. Үүнээс гадна завропосейдон үлэг гүрвэлийн ул мөр мөн үлдсэн нь ил гарсан байна. Энэ төрлийн өвсөн тэжээлт үлэг гүрвэл 18 м өндөр, 44 тонн жинтэй байсан гэж тус хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Стефани Салинас Гарсиа мэдээлжээ.
Ган гачгийн улмаас ширгэж, хатсан нуур, голын ёроолд нуугдсан түүхэн хөшөө, дурсгалууд ил гарах нь сүүлийн үед элбэгшжээ. Сербийн зүүн хэсэгт Дунайн мөрний ёроолоос Германы живсэн цэргийн хөлөг онгоцнууд гарч ирсэн бол Испанийн Стоунхэнж гэж нэрлэгдээд байгаа эртний чулуун байгууламж Валдеканас усан сангаас гарч иржээ. Хятадын Хөх мөрний усны түвшин ихээхэн хэмжээгээр доошилсны дүнд 600 жилийн өмнөх үед хамаарах Буддагийн дүр бүхий хөшөө, баримал мөн ил гарч ирсэн байна.