Онцгой байдлын ерөнхий газраас аюулт үзэгдэл, ослын үед ажиллах бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор тогтмол усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гүний усны сургалт, дадлагын төвд зохион байгуулж байна.
Сургалтыг ОБЕГ болон ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 50 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм.
Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар алба хаагчдад уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах журмыг мөрдлөг болгон зуны улиралд тогтмол болон урсгал усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, живсэн иргэнд анхны тусламж үзүүлэх ахисан шатны мэдлэгийг олгож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.