“Тусгай хэрэгцээт иргэдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

159A5593-1024x683-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, бүлгийн дарга нарт “Тусгай хэрэгцээт иргэдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар алба хаагчдад тусгай хэрэгцээт иргэдийн сэтгэл зүйн онцлог, тухайн иргэдтэй хэрхэн харилцах талаар болон дохионы хэлний анхан шатны мэдлэгийг олгосон юм.

Мөн гамшиг, ослын үед тусгай хэрэгцээт иргэдийг аюулгүй талбайд зөөвөрлөн гаргах дадлага сургалтыг зохион байгуулж, онолын мэдлэгээ бататгалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top