Хятад цэргийн сургуулилалтаа зөвтгөв

A8ECFA2B-C3A2-4DBA-8265-53B94CBB3486.jpeg

Хятадын Батлан ​​хамгаалах яам Тайванийг тойрсон цэргийн сургуулилалт хийснээ зөвтгөж,  засгийн газрын нөлөөллөө үргэлжлүүлэн үзүүлэхээ илэрхийлэв. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайвань дахь айлчлалын хариуд хийсэн сургуулилалтын талаар яамны хэвлэлийн төлөөлөгч Тан Кефэй өчигдөр /2022.08.25/  сэтгүүлчдэд ярьжээ.

Тан тус  сургуулилт нь Тайваний тусгаар тогтнолын төлөөх салан тусгаарлагчид болон гадны хүчин асуудалд хөндлөнгөөс оролцохоос сэрэмжлүүлэх зорилготой гэж ярьжээ. Хэрэв Тайвань тусгаар тогтнолын төлөөх өдөөн хатгалгаа зогсоохгүй бол Хятад улс хариу арга хэмжээ үргэлжлүүлэн авах  болно гэв.

Пелосигийн айлчлалын дараа  АНУ, Японы хууль тогтоогчид Тайваньд ирсэн явдалд Хятад улс санаа зовж байгаа бололтой. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс Тайваньтай харилцаагаа эрчимжүүлэх гэсэн улс орнуудын алхамыг таслан зогсоохыг оролдож байна.

Эх сурвалж: NHK JAPAN

scroll to top