Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор офицер бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Алба хаагчид байр зүйн хичээлээр сургалтад хамрагдаж, луужин, GPS ашиглан байршуулсан координатаар цэг олох, өгөгдсөн цагийн байдлын дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээг газрын зурагт оруулан, оновчтой шийдвэр гаргах зэргээр дадлага хийлээ.
Мөн Гал түймэр унтраах, аврах 21, 44, 66, 67 ангиудын алба хаагчид өндрөөс болон нэрвэгдэгсдийг нурангиас аврах, анхны тусламж үзүүлэх, шинээр томилогдсон алба хаагчид гал түймэр унтраах болон аврах ажиллагаанд ашиглагддаг техник, багаж хэрэгслийг аюулгүй ашиглах талаар дадлага хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн юм гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.