Гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна

2aac4d_gol000702_x974-1.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 26-ны өдрийн байдлаар Хэрлэн, Туул, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.

Мөн 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top