1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод аймгийн нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-ний өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 01:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:20 цагт очиход зочид буудлын 12 дугаар давхарт 30 м2 зочид хүлээн авах өрөөнд хураалгаатай барилгын материал шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан бөгөөд утаажилтын бүсээс тус буудалд байсан 90 хүнийг аюулгүй газарт гаргасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Баруун салааны эцэс”-ийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 10:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:23 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 16:36 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 16:45 цагт очиход тус байрны хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 21:20 цагт очиход иргэн П-гийн 7х7 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн, эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 12:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3.4 км замыг туулан 12:15 цагт очиход иргэн Н-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн тааз шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Улаан хамарын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс хойд зүгт 95 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.25-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэлмэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 08.26-ны өдрийн 09:47 цагт цурамд оруулж, мөн өдрийн 15:14 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Нуур багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн.
Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллан 08.24-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулсан. 08.26-ны өдрийн 08:00 цагаас 22:30 цаг хүртэл цурам доторхийг цэвэрлэж бүрэн унтраах ажиллаагааг зохион байгуулсан бөгөөд тухайн газарт намаг, хөвд ихтэй, хөрсөн доороо уугилттай, салхи ихтэй байна. Урьдчилсан байдлаар түймэрт 6 га орчим талбай шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР