1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 4-9 м/с. Өдөртөө 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 29, 31-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст, 9 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, нурааж байгаа барилга дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 10:01 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход нурааж байгаа хуучны 2 давхар барилга дотор хог шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан очиход иргэн Г-ын 5×3 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн “Бор хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 80 км, сумын төвөөс баруун зүгт 50 км/-т айлын өвөлжөө шатаж байна гэсэн мэдээллийг 08.27-ны өдрийн 12:50 цагт сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч мэдээлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 50 км замыг туулан очиход иргэн Ш-ийн өвөлжөөний бууц шатаж байсныг 03:00 цаг ажиллан унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт 16:45 цагт мэдэгдсэн.
Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, Гашуун хороолол, 11 дүгээр гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Б-ын хашаанд хураалттай байсан 20 тн өвс шатаж байсныг 01:40 цаг ажиллан унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон баг, хүүхдийн паркийн зогсоол нүүрс тээвэрлэж явсан ачааны автомашины чиргүүл хэсэгт ачаатай нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 40 тонн нүүрс тээвэрлэж явсан А-ийн “Норд Бенз” загварын ачааны автомашины чиргүүл дээр ачсан нүүрс шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхон айлын тагт дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 16:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн Б-ийн 12 давхарын тагт дээр хураалттай эд зүйл шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 19 иргэнийг гаргасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 18:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Н-ын 10х7 метрийн хэмжээтэй байшингийн зочны өрөөнд ширээ шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “Шинэ дэнж” хорооллын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн С-ийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал шатаж байсныг 31 минут ажиллан унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллан 08.24-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулж, 08.27-ны өдрийн 21:15 цагт бүрэн унтраасан.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цас шаварт суусан: Төв аймгийн Эрдэнэ сумын Горхи тэрэлж туулын тохой, уурхайчдын амралтын газрын урд /аймгийн төвөөс баруун хойд зүгт км 62 км, сумын төвөөс хойд зүгт 21км/-т Туул голд автомашин живсэн гэсэн дуудлагыг 19:58 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 40 км замыг туулан очиход тус дүүргийн харъяат иргэн С, А, Б нар голын эргээс 50 метрийн зайд “Квадратцикел” 4 дугуйт мотоциклтой Туул голын усанд суусан байсныг 21:16 цагт аюулгүй газарт гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР