“Covid-0” бодлогоо умартсан ажилтнуудыг шийтгэв

9D2DA834-75BF-40F3-A879-277598565CF2-810x500-1.jpeg

Төвдийн 100 гаруй албан тушаалтныг covid-19-ийн тархалтыг зогсоож чадаагүйн улмаас энэ сард ажлаас нь халж, шийтгэсэн байна. Гималайн алслагдсан бүс нутагт 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс буюу дэлхийн тахлын эхний өдрүүдээс хойш Төвдийн хэд хэдэн хотод халдвар тархжээ. Covid-19 халдварын 500 орчим нь Төвд нутагт бүртгэгдсэн бол хөрш Шинжаан болон өмнөд хэсгийн Хайнань арал халдварын гол цэгүүд байв.

Төвдийн халдварын тархалт бусад газруудаас харьцангуй бага байсан ч Хятадын “Covid-0” бодлогыг удаашруулсан гэж засгийн газраас мэдэгджээ. Төрийн дэмжлэгтэй ”Tibet Daily” сонинд мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт бүс нутгийн нийслэл Лхас хотын 22 албан тушаалтан коронавирусийн хяналтад хайхрамжгүй хандсан хэргээр сахилгын шийтгэл хүлээсэн байна. Тэдний тавыг нь ажлаас нь халж, үлдсэнд нь хатуу сануулга өгсөн гэж тус сонин орон нутгийн эрх баригчдын мэдээллээс иш татан бичжээ.

Непалтай хиллэдэг Төвдийн Шаннан хотын Коммунист намын хорооноос өмнө нь тахал өвчний хяналтын ажил тасалдсан тул орон нутгийн зургаан албан тушаалтныг татаж, хоёрыг нь ажлаас нь халсан гэж өмнө нь мэдэгдсэн. Дэгдэлт эхэлсэн Төвдийн баруун өмнөд хэсэгт орших Сигазе хотод энэ сард 77 албан тушаалтан covid-19-ийн нөхцөл байдалд үүрэг хариуцлага алдсаны улмаас сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд тэдний 10 нь ажилгүй болжээ. 

Энэ хооронд өөр хэдэн арван албан тушаалтныг ”Онц сайн ажилласан” гэж цоллосон байна. Энэ сарын эхээр гэнэтийн хөл хорио тогтоож, галт тэрэг, нислэгийг түр зогсоон, олон мянган жуулчныг саатуулсан Хайнаньд намын сахилгын комисс зургаан албан тушаалтанд арга хэмжээ авчээ. Төвд, Хайнань дахь албан ёсны мэдэгдэлд тус албан тушаалтнуудыг ”улс төрийн байр суурьгүй, тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг хангалтгүй хэрэгжүүлсэн, ноцтой хүнд суртал үзүүлсэн, албан ёсны байдал, ажил үүргээ умартсан” зэрэг шалтгаанаар шийтгэсэн гэжээ.

Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POS

scroll to top