НОБГ-ын дарга болон даргын зөвлөлийн гишүүд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын төлөөллүүдийг хүлээж авч уулзан, хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид шинээр хэрэгжиж эхлэх төслүүдийн талаар санал солилцлоо.
“Дэлхийн Зөн Монгол” ОУБ, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг 8 дүүргийн 8 хороонд хамтран хэрэгжүүлж байна.
Төсөл хэрэгжиж байгаа дээрх хороодод “Аюулгүй ирээдүй айл өрхөөс…” уриатай “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяныг өнгөрсөн оны аравдугаар сарын 13-аас энэ оны наймдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулсан бөгөөд аяны хаалтын ажиллагаа ирэх сарын 13-нд болж, шилдэг хороодыг шалгаруулах юм.
Уулзалтын үеэр “Дэлхийн Зөн Монгол “ОУБ-аас тус газарт иргэдэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх шууд дамжуулалтын төхөөрөмжийг гардуулан өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.