АНУ-ын Небраска мужийн Бэлевью хотын оршин суугч Дуэйн Хансен гэгч хулуугаар хийсэн завиар 60 км сэлж, дэлхийн шинэ дээд амжилт тогтоожээ.
400 кг жинтэй аварга хулууны доторх зөөлөн эдийг нь авч хийсэн өвөрмөц завиар Миссури гол дагуу аялсан байна. Тэрбээр энэ аяллаа өөрийнхөө 60 насны ойд зориулжээ. Дуэйны аялал өглөөний 7.30 эхэлж, 61 км аялж, 18.30 цагт өндөрлөжээ. Тэрбээр нийт 11 цаг зарцуулахдаа нэг ч удаа амраагүй байна.
Түүнээс өмнө 2016 онд Рик Свенсон гэгч хулуугаар 40 км сэлж, дээд амжилтын эзэн болж байж.