Британийн хамгийн том дайны хөлөг далайд гацжээ

300546029_1705948886447047_3506683457769335213_n-810x500-1.jpg

Их Британийн хамгийн том байлдааны хөлөг онгоц “HMS Prince of Wales” чухал даалгавар гүйцэтгэхээр Английн өмнөд хэсгээс хөдөлсөн. Гэвч механикийн асуудалд орсон тул аяллаа үргэлжлүүлж чадалгүй Карибын тэнгист гацжээ.

“HMS Prince of Wales”-ийг 3.1 тэрбум фунт стерлингээр барьсан бөгөөд 65 мянган тонн жинтэй, нисэх онгоц тээх чадалтай. Түүнчлэн нэг дор 40 нисдэг тэрэг тээвэрлэх боломжтой. Нислэгийн тавцангийн хэмжээ нь 70:280 метр юм.

Уг хөлөг өнгөрсөн Бямба гаригт АНУ-тай хамтарсан даалгавар гүйцэтгэхээр Портсмут боомтоос хөдөлсөн. Тодруулбал, АНУ-тай үл үзэгдэх тийрэлтэт онгоц болон нисгэгчгүй онгоцны чиглэлээр гурван сарын турш нягт хамтран ажиллах ёстой байжээ. Энэхүү ажиллагааны зорилго нь Хойд Америкийн эрэг болон Карибын тэнгис дэх үл үзэгдэх тийрэлтэт онгоц, нисгэгчгүй онгоцнуудын үйл ажиллагааны ирээдүйг тодорхойлох юм.

Хөлөг онгоцонд ямар асуудал гарсныг Хааны тэнгисийн цэргийн хүчин шалгаж байгаа гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Өдгөө онгоц “Wight” арлын ойролцоо бэхлэгдсэн байна.

Эх сурвалж: REUTERS, CNN

scroll to top