Завхан аймгийн Онцгой байдлын газраас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улиастай, Идэр сумын ерөнхий боловсролын 6 сургууль, СУИС-ийн харьяа Хөгжим бүжгийн сургуулийн дотуур байранд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойллоо.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар, журмын дагуу тохиолдож болзошгүй аюулын төрөл бүр дээр аюулын түвшин, зэрэг, эмзэг байдал, өртөнги, чадавхыг үнэлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн, мэргэжил, аргазүйн зөвлөмжийг өгч ажиллалаа гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.