Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. Өдөртөө 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 9 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 9-р сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул баг, Хөшигтийн хөндий, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал автомашины зогсоолд суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 08.30-ны өдрийн 07:55 цагт хүлээн авсан. Тус нисэх онгоцны буудлын Аврах, гал унтраах хэлтсийн алба хаагчид иргэн Б-ын /Вангуард/ загварын суудлын автомашин шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын 8 дугаар байр 2 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 16:51 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход дахин төлөвлөлтөнд орж, нураагдах гэж байгаа тус байранд хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Цагаан эрэг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 17:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 17 км зам туулан очиход иргэн У-ын 8×6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн залгаа 4×8 метр хэмжээтэй гражын дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи багийн 39 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 00:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн С-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар байр гал гарч байна гэсэн дуудлагыг 08.31-ны өдрийн 05:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн А-ын 2 өрөө байрны 3×3 метрийн хэмжээтэй жижиг өрөөнд эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 50 иргэнийг гаргасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Буса төрлийн осол /аюул/: Төв аймгийн Эрдэнэ сумын Нүүдэлчин гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 83-км, сумын төвөөс хойд зүгт 100 км/-т самарт явж байсан 18 хүнээс иргэн Б, модноос унаж ухаангүй байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 07:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 78 км зам туулж чиход Баянхонгор аймгийн харьяат Б/27 настай, эрэгтэй/ нь 08 сарын 29 өдрийн 12:00 цагийн орчим 5-6 метрийн өндөр модноос унаж, мөн өдрийн 15:00-16:00 цагт нас барсан байсныг дамнуурга ашиглан цогцсыг 10 км газар явганаар, зөөвөрлөн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top