Он гарсаар улсын хэмжээнд аврах ажиллагааны 106 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгаалсны 65 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм.
Мөн гэмтэж, бэртсэн 5 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэн, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.