Францад энэ зун хамгийн олон өдөр хэт халжээ

630efd7b82fc6.jpeg

Францад 2022 оны зун 33 өдөр хэт халсан нь шинэ дээд үзүүлэлт болсон талаар тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мягмар гарагт мэдээлжээ. 

Тус байгууллагын тайланд дурдсанаар, Францад энэ зун зургаадугаар сарын 15-19, долоодугаар сарын 12-25, долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 13-ны өдрүүдэд хэт халсан байна. 

Мөн энэ оны долоодугаар сар онцгой “хуурай бөгөөд нарлаг” байсныг цохон тэмдэглээд, хур тунадас бага унаж, хэт халсан нь долоодугаар сарын дунд үеэс хөрсийг наймдугаар сарын дунд үе хүртэл урьд бүртгэгдэж байгаагүйгээр хуурайшуулсан гэж мэдээлжээ. 

Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр, агаарын температур зуны ихэнх үед ердийн үеийнхээс дээгүүр байжээ. Улмаар долоодугаар сарын 18-нд цельсийн 37.6 хэм буюу хамгийн өндөр хэмд хүрч халсан байна. 

Францад энэ зун дундаж температур цельсийн 23 хэм байсан нь ердийнхөөс 2.3 хэмээр өндөр байжээ. Ингэснээр 1900-2022 оны зуны улирлуудаас 2003 оны араас хоёрдугаарт бичигдэх халуун зун болж өнгөрсөн байна.

scroll to top