Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган аймгийн нутгаар бороо орсон, Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-ний өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-6-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 4-ний өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-ны өдөр зүүн аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 3-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 4-ий өдөр нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. 5-ны өдрөөс ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Булган сумын Булган багийн “Залуус” хорооллын 7 дугаар гудамжинд амбаар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ийн 4×4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Хан-Уул” хорооллын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Б-ын 5х12 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй үүдний өрөө шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.          

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 1 дүгээр байр “Сайхан хүнс” ногооны дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 06:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Н-ийн 6х20 метрийн хэмжээтэй “Сайхан хүнс” ногооны дэлгүүрийн таазны хэсэг, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруунтурууны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 20:14 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 27.5 км замыг туулан очиход иргэн У-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Этүгэн” их сургуулийн урд талд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Хөх нүдэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.01-ний өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан очиж, мөн өдрийн 16:00 цагт бүрэн унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Голын усанд суусан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Туул” голын усанд бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг 09.01-ний өдрийн 22:13 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход иргэн Ч-ын 7“Бонго-3” загварын ачааны автомашин “Туул” голын усанд суусан байсныг 15 минут ажиллан татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top