Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа

302339876_2068864169980651_3060317121463839291_n.jpg

Увс аймгийн Онцгой байдлын газраас Цагаанхайрхан суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа.

  Танхимын сургалтаар Гамшгаас хамгаалах хууль, тогтоомж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлээл өгсөн юм.

Мөн сумын удирдлага, Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж, холбогдох заавар, зөвлөмжийг өгч, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top