БНСУ-ын Аялал жуулчлалын тусгай бүс Жэжү болон Солонгосын хойгийн өмнөд (Өмнөд Гёнсан муж), зүүн өмнөд (Бусан хот) бүс нутгуудаар есдүгээр сарын 6-ны өдөр “Хиннамну” хуй салхи дайран өнгөрч болзошгүй байгааг БНСУ-ын Ус цаг уурын агентлагаас анхааруулав.
“Хиннамну” нь “хүчтэй” хуй салхины ангилалд хамаарах тул салхи 43 м/с хүрч, их хэмжээний бороо орох ба далайн эргийн үер, шуурга, хөрсний гулгалт үүсэж болзошгүй байна. Иймд тус бүс нутагт оршин суугаа монгол иргэд сонор сэрэмжтэй байж, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхийг ЭСЯ-наас зөвлөлөө.