Аврагчийн анхан шатны нэгдсэн сургалтын байгууламжтай боллоо

304874244_778875996663781_5124945046165858910_n-1.jpg

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас алба хаагчдыг сургаж дадлагажуулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Аврагчийн анхан шатны нэгдсэн сургалтын байгууламж”-ийг барьж, сургалт дадлага зохион байгуулж эхэллээ.

Сургалтын байгууламж нь гүний усны шумбалт, өндрөөс аврах ажиллагаа, хүйтний улиралд мөсөн авиралтыг зохион байгуулах хана болон аврагчдын дулаацах байр зэрэг нэгдсэн цогцолбор юм.

Ингэснээр  жилийн дөрвөн улиралд сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинээр албанд томилогдож байгаа алба хаагчдыг дадлагажуулах сургалтын орчин бүрдэж байна гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

scroll to top