Стандартын хэрэгжилт, аюулгүй ажиллагааг хангуулах хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

viber_image_2022-09-05_15-37-09-343-1536x691-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудад мөрдөгдөх дүрэм норм, стандартын хэрэгжилт, аюулгүй ажиллагааг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Алба хаагчид гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт, барилга, обьектын аврах зам гарцын схем зураглал хийгдсэн болон тэмдэг тэмдэглэгээ тавигдсан байдал, холбоо, зарлан мэдээллийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд албаны томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулсан байдал, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангасан эсэхэд хяналт, шалгалт хийж байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газарт Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг зохион байгуулахтай холбогдуулан зохион байгуулж байгаа хяналт, шалгалт энэ сарын 09-ийг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.

scroll to top