“Говийн чоно-2022”:Гамшгийн үед зохицуулалт маш чухал

09-06-13.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургууль академик сургалтаар үргэлжилж байна.

Аливаа гамшгийн үед зохицуулалт маш чухал. Түүнчлэн мэргэжлийн олон байгууллага өөрийг чиг үүргийн хүрээнд ажиллагаанд нэгдэн оролцдог нөхцөл байдлыг харгалзан Онцгой байдлын байгууллагаас ажиллагааны удирдлагын төв, Гэнэтийн ослын удирдлагын системийн талаар туршлага солилцох хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийн академик сургалт явагдаж байгаа юм.

Өнөөдрийн сургалт, дадлагаар талууд бүх нийтийг хамарсан газар хөдлөлтийн гамшиг, химийн осол, гал түймрийн үед нэн тэргүүнд ямар хариу арга хэмжээ авах, ажиллагааны удирдлагын төвийг хэрхэн байгуулах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, ямар арга тактик баримтлан ажиллах нь илүү үр дүнтэй байдаг талаар харилцан мэдээлэл солилцож, туршлага хуваалцсан хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Мөн хээрийн эмнэлэг, ослын голомтод аврах ажиллагаа явуулах бодит нөхцөл байдлын дадлага сургуулиудыг хийж, талуудын оролцоог хангах, томилгоот бүрэлдэхүүн гамшгийн нөхцөл байдалд хэрхэн үүрэг гүйцэтгэх туршлагыг хуваалцаж, мэдлэгээ бататгах сургалтууд явагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top