Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх” төслөөр нийлүүлэгдсэн “Рино” загварын хөөсөөр гал түймэр унтраах зориулалтын автомашины ашиглалт, автомеханик шатны засвар үйлчилгээний сургалт, дадлага Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид эхэллээ.
Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын “Десотел” ХХК-ийн мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байгаа тус сургалт энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ.
Сургалтад НОБГ, Ар талын 115 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, автомеханик шатны техникч, гал унтраах автомашины жолооч, засварчин нарын 40 орчим алба хаагч хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.