1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар их төлөв цэлмэг. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар өдөртөө 24-29 градус байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай, 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 9-нд зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 10, 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Булаг”-ын 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 16:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан очиход иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн 117 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан очиход иргэн Э-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан очиж 4 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Улаан-Эрэг багийн 1 дүгээр гудамжинд 09.06-ны өдрийн 20:45 цагт байшин шатсан тухай мэдээллийг 21:30 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Н-ын 4х9 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 21:30 цагт ирүүлсэн.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Хар нуур багийн “Чихэртэй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 09.04-ны өдрийн 20:50 цагт түймрийг цурамд оруулсан. Түймэрт урьдчилсан байдлаар 2 га орчим талбай шатсан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаантүнгэ багийн Улаан-Үзүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 92 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг түймрийг унтраахаар ажиллаж 09.06-ны өдрийн 22:05 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
3. Ой, хээрийн түймэр:
– Автозамын тээврийн осол: Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 7.5 км, Бугат сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ Суудлын автомашин онхолдож 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 7.5 км зам туулан очиход Булган аймгийн иргэн Д /46 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Соната-6” загварын суудлын автомашинаар зорчиж яваад онхолдож автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тул эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт багийн “Олон-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 168 км-т, Айраг сумын төвөөс хойд зүгт 48 км-т шатахуун тээвэрлэгч автомашин автозамын хажуу руу унасан тухай дуудлагыг 09.07-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид 48 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд 45 тн шатахуун ачин зорчиж явсан жолооч Э-ын загварын зүтгүүр унасан тул татаж босгохоор ажиллаж байна. Жолоочийн биеийн байдал хэвийн.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны “Хангай”-н 35 дугаар гудамжинд 1 хүн нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 08:18 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулж очиход иргэн Г /48 настай эрэгтэйн/ нь 2-3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дахь Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР