Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран арав дахь удаагаа Баянхонгор аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургууль команд штабын сургуулиар үргэлжилж байна.
Команд штабын сургуульд Гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг,Төрийн цэргийн байгууллагууд,Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, гадаад улс орны төлөөлөл, бүс, орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.
Оролцогчид бүлэгт хуваагдан “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд орон нутгийн онцлогт тохируулан боловсруулсан газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу ажиллаж байна Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.