Гамшгаас сэргийлэх үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж, мэргэжилтнүүдийн санал зөвлөмжийг сонслоо

305743792_1792316734439141_3476547375407351028_n.jpg

Баруун бүсин төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас Жаргалант сумын Засаг даргын тамгын газартай хамтран Жайка олон улсын байгууллагын өвсний үндэс хөтөлбөрийн “Дэлхийн хүрээлэн буй орчны өөрчлөлтөөс үүдэлтэй томоохон хэмжээний байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боловсролыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах сургалтыг зохион байгууллаа. 

Энэ үеэр  төслийн багийн судалгааны ажил болон Жаргалант сумаас зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүн, аймгийн оролцогч талууд, төслийн баг (Монгол, Япон) хоорондын хамтын ажиллагаа, хамтран зохион байгуулсан гамшгаас сэргийлэх үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж, мэргэжилтнүүдийн санал зөвлөмжийг сонссон юм. 

Арга хэмжээнд Жаргалант сумын багийн дарга, нийгмийн ажилтнууд болон гамшгаас сэргийлэх сайн дурын ажилтан, боловсролын байгууллагын төлөөлөл, Ховд их сургууль, Цаг, уур орчны шинжилгээний төв, Одон орон, геофизик хүрээлэнгийн Ховд дахь салбарын  100 гаруй төлөөлөл оролцсон юм гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top