Онцгой байдлын ерөнхий газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташегийн алба, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал хамтран зохион байгуулж байгаа “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Тус дадлага сургуулийн команд штабын сургууль “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд оролцогчид орон нутгийн онцлогт тохируулан боловсруулсан цагийн байдлын дагуу бодит нөхцөл байдалд тулгуурлан шийдвэрийг гаргах, гэнэтийн ослын системийн дагуу ажиллах дадлага сургуулийг хийж байна.
Мөн химийн ослын үед ажиллах, нурангиас аврах ажиллагаа явуулах, хээрийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах дадлага сургуулиуд танхимын болон дадлага сургуулийн гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдаж байна.
Тодруулбал, нурангиас аврах ажиллагааны дадлага сургуульд төв , орон нутгийн Онцгой байдлын байгууллага, Зэвсэг хүчний жанжин штаб, Аляскын Үндэсний гвард, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын нийт гаруй алба хаагч танхимаар олж авсан мэдлэгээ ослын нөхцөл байдалд бодитоор хэрэгжүүлж бататган суралцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.