Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд бүх нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хархираа-Түргэн, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи 10, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд говь, талын нутгаар, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн /аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т/ 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн хогийн цэг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 16:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчид 10,0 км зам туулан очиход иргэн Б-ийн “Чейзэр” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг “Майхант”-ын 6 дугаар хэсэгт гэр шатаж байна дуудлагыг 2022.09.08-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Э-ийн эзэмшлийн 5 ханатай гэр бүрэн шатаж, хашаа 2×2 метрийн хэмжээтэй амбаар, 8×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шинэ-Айл багийн “Толбо нуур байшингаас утаа гарч байна гэсэн дуудлгыг 09.08-ны өдөр 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Ж-ын байшингийн дээврийн гэрлийн хажуудах лампир шатаж унтарсан байна.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг “Майхант”-ын 6 дугаар хэсэг гэр шатаж байна дуудлагыг 09.08-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан очиход иргэн Б-ын эзэмшлийн 4 ханатай гэр бүрэн шатаж, 3 метр банзан хашаа, улсын дугааргүй “Верна акссент” загварын автомашин бүрэн шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 1-30 тоотын урд талд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 19:28 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 13.5 км зам туулан очиход эзэнгүй гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
– Хамтын болон гадаад улсын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-р байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 21:20 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 21:24 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Шар нуур багийн “Хол-Агваас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 146 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.07-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Алтай суманд 09.04-ний өдөр гарсан түймрийг унтраагаад буцаж явсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, хээрийн түймрийн тархалтыг зогсоосон.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн Ангалгын-Ар гэдэг газар / Аймгийн төвөөс баруун зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, Ой хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 18:49 цагт хүлээн авсан. Хилийн 0257 дугаар ангийн 304 дүгээр салбарын алба хаагчид ажиллаж 20:55 цагт унтраасан. Уг гал түймэрт 6 га ойн, хээрийн талбай шатсан.
4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг баг “Соёо араг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 189км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т зайнд, У-50°46’12.0” Ө- 99°33’36.0” 09.08-ны өдрийн 21:02 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:07 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг дарга, Мунгараг багийн Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.
5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн Цагаан бургасын дэнж гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 32 км-т/ Тус сумын харьяат малчин Г 09.04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон бөгөөд тус сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран 09.04-ний өдрөөс 09.07-ны өдрийн хүртэлх хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.07-ны өдрийн 18:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 150 км замыг туулан 09.08-ны өдрийн 00:41 цагт тухайн газарт очиж хоноглосон. 2022.09.08-ны өдрийн 09:00 цагт “Цагаан бургасны дэнж” гэдэг газраас зүүн зүгт 8 км газарт айлаас малчин Г /18 настай, эрэгтэй/ эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР