Алба хаагчид харилцан туршлага солилцож, хамтарсан дадлага сургууль хийлээ

received_1691175911283024.jpeg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдад уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэг, дадлага олгох, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг  Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зохион байгууллаа.

 Дадлага, сургуульд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Хилийн 0101, 0243 дугаар ангийн нийт 50 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид  уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, нэрвэгдэгчид тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг, дадлага эзэмшиж, хамтарсан дадлага хийж, харилцан туршлага солилцлоо гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top