1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 11-нд говь, талын нутгаар, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 06:40 цагт очиход иргэн М-ийн өрөөнд ширээ шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 12:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 12:51 цагт очиход хогийн цэгт хог, хогийн хажууд байсан иргэн Ш-ийн “Приус-41” загварын автомашин галын дөлд хайрагдан шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Ургамал сумын Богдын гол багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 16:57 цагт очиход иргэн Б-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшин, гражийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Цагаан-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 25 км, сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 25 км зам туулан 19:48 цагт очиход иргэн У-гийн хураалттай өвс шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 8 км зам туулан 21:52 цагт очиход иргэн Э-гийн 7х13 метрийн хэмжээтэй өвөлжөөний дээвэр шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Чулуут-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км-т, Ренчинлхүмбэ сумын төвөөс хойд зүгт 70 км, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, Цагааннуур сумын Хармай багийн Засаг даргаар ахлуулсан иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, Аврах 69 дүгээр ангийн алба хаагчид тус тус түймрийн чиглэлд явсан бөгөөд Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн бүлэг 180 км зам туулан 22:25 цагт, 27 дугаар ангийн бүлэг 271 км зам туулан 09.10-ны өдрийн 02:00 цагт Цагааннуур сумын төвд тус тус хүрэлцэн очиж хоноглосон. 06.50 цагт түймрийн голомт руу хөдөлсөн.
Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Шар нуур багийн “Хол-Агваас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 146 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.07-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Алтай суманд 09.04-ний өдөр гарсан түймрийг унтраагаад буцаж явсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 20:35 цагт түймрийн голомт руу хөдөлсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан бүлэг 09.08-ны өдрийн 10:00 цагт нуураас ус авч 6 км явж голомтод хүрсэн. Онцгой байдлын газраас 12 алба хаагчид, Мэргэжлийн ангийн ажилтнууд ажиллаж хээрийн түймрийг цурманд оруулсан. 09.09-ний өдөр 1300 метр газар хагалж хамгаалалтын зурвас татсан бөгөөд цурмыг манаж хонож байна.
Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Ярант шургуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 445 км-т, сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж 18:05 цагт унтраасан. Уг гал түймэрт 1 га хээрийн талбай шатсан.
Ой, хээрийн түймэр: Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 380 км, Тэс сумаас зүүн хойд зүгт 60 км, Баянтэс сумаас хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Тэс сумын иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тухайн түймэр нь Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатсан. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Увс аймгийн Онцгой байдлын газар, Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид тус тус очсон.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Бусад төрлийн осол /аюул/: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт ногооны зооринд 2 хүн ухаан алдаж унасан тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид 2 км зам туулан 13:07 цагт очиход иргэн Б /60 настай, эрэгтэй/, Э /39 настай, эрэгтэй/ нар 6 метр гүнтэй нүхэн зооринд утаа тавьж байгаад угаартаж ухаан алдан унасан тул эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР