Алба хаагчид 10 метрийн гүнд шумбалт хийж байна

4B3FE68C-23C2-4E49-B8FD-7BBDE50DB4FB.jpeg

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл нуурт зохион байгуулж байгаа гүний усны шумбалтын дадлага сургуульд 30 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Дадлага сургуулиар алба хаагчид 10 метрийн гүнд шумбалт хийж, даралт тэнцүүлэх, чөлөөт зогсолт, зуултуур солилцох зэрэг дадлагыг хийж, туршлага солилцож байгаа юм.

Монгол, Оросын хамтарсан энэхүү дадлага сургууль энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top